Ачааны жагсаалт
Ачааны жагсаалт цонх нь бүртгэлтэй барааны бүх жагсаалтыг харуулах бөгөөд тухайн барааны талаарх мэдээллийг бүрэн харуулах юм. Хэрэглэгч та тухайн цонхноос барааны төрөл бүрийн хайлтыг хийхээс гадна барааны байршил болон төлбөрийн мэдээллийг харах боломжтой юм. Ачааны жагсаалтын цонх нь дараах мэдээллийг хэрэглэгч таньд харуулах болно.
- Бараа, Ачааны код /Трак код, Баркод, Захиалгын код/
- Тоо ширхэг
- Байршил /Оруулсан тоон утгаас хамаарч Хятад, Монгол гэсэн утгыг хэрэглэгч таньд харуулах болно./
- Төлбөр /Зөвхөн ачааг бүрэн кодлосон тохиолдолд төлбөрийн дүн харагдах болно./
- Хүлээн авагч /Зөвхөн ачааг бүрэн кодлосон тохиолдолд хүлээн авагчийн мэдээлэл харагдах болно./
- Төлөв /Ачааны талаарх мэдээлийг хэрэглэгч таньд харуулна. Дараах төлөвүүд харагдана: Эрээнд ирсэн Кодлогдсон Захиалга өгсөн Хүлээн авсан ./
- Бүртгэсэн огноо /Програмд ачаа бүртгэл хийсэн огноог системд автоматаар хадгалж авна./
- Кодлосон огноо /Ачааг ангилж кодлосон үед програмаас автоматаар огноог оруулдаг/
- Хэрэглэгч /Мэдээллийг бүртгэсэн хэрэглэгчийн мэдээлэл/
Мөн ачааны мэдээллийг засварлах болон устгах бүрэн боломжтой.
(Ачаа жагсаалтын цонх)