Системийн хэрэглэгч
Системийн хэрэглэгч бүртгэлийн цонхноос дараах мэдээллийг авах боломжтой. Системд бүртгэлтэй байгаа нийт хэрэглэгчийн мэдээлэл болон тухайн хэрэглэгчийн эрхийн талаарх мэдээлийг авах бүрэн боломжтой. Мөн хэрэглэгч шинээр үүсгэх, засварлах , устгах боломжтой. Системийн хэрэглэгчийн төлөвийг сольж системд хандах эрхийг ч мөн хязгаарлах боломжтой юм.
Системийн хэрэглэгч шинээр нэмэхийн тулд дараах үйлдлийг хийх ёстой.
- + Шинэ хэрэглэгч нэмэх товчийг дарна
- Гарч ирсэн талбарт байрлах өгөгдлийг бөглөнө.
- Нэвтрэх нэр болон нууц үгийг оруулж өгнө. /Ингэж оруулахдаа аль болох давхцал үүсгэхээргүй байдлаар шийдвэл таарна./
- Хэрэглэгчийн эрхийг сонгоно. /Энэ хэрэглэгчийн эрх нь системд хандах хэрэглэгчийн ямар цэсэнд хандаж болох, ямар цэсэнд хандаж болохгүйг тохируулах боломжтой цэс юм./
- Мэдээллийг үнэн зөв оруулсан бол хадгалах товчийг дарна.
Системийн хэрэглэгч хуудас дахин ачааллаж хэрэглэгч таны шинээр оруулсан хэрэглэгч системийн жагсаалтанд нэмэгдэж орно.